Баянгол дүүргийн 1-6, 24, 25 дугаар хороодын иргэдийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөөд байна

“Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн хурал болов. “УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр хурлын эхэнд “Төмөр замын хэмжээнд 15 мянга 622 хүнийг шинжилгээнд хамрагдаад байгаа бөгөөд үлдсэн 315 хүнийг өнөөдөр хамруулна. Өчигдөр төв эмнэлэг 1417 хүнээс шинжилгээ авсан байна. Замын хэмжээнд 120 цагдаа үүрэг гүйцэтгэж байгаа бол Баянгол дүүргийн 83, 104 дүгээр байрны 861 иргэнийг ХӨСҮТ-ээс шинжилгээнд хамруулсан.  Одоо 1-6 хороо, 24, 25 дугаар хорооны иргэдийг хамруулахаар төлөвлөөд … Continue reading Баянгол дүүргийн 1-6, 24, 25 дугаар хороодын иргэдийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөөд байна